Sunday, August 12, 2018

Миний Түүх

Үлгэр үнэн болж үлгэрийн баатрууд амилсаар өнөөг хүрч би өөрөө үлгэрийн баатруудын нэг удалгүй болох гэж байгаа билээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 Гэрлийн Өргөөтэй холбогдсон түүх                                            Намайг 2,3 ойтой байхад ээж маань хий юм сонсож харж эхэлсэн гэдэг юм байналээ.Тэгээд ээж энийгээ зогсоохын тулд олон юмаар явсандаа нэг балай оросын бясалгал рейки чинхай будда ингэж явсаар 2013 онд 10 тай байхад хөөе энэ ажил төрөл болохоо байлаа энээ тэрээ гээд бөө дээр очсон.Тэгтэл тэр нь анх бөө болох ёстой юм байна яаралтай гэж хэлснээр өнөөдөр миний энд ингээд түүхээ бичих шалтаг гарсан юмдаа.Өөртөө багш хайж явсаар ээж нилээн гайгүй Отгоо гээд нэг багш олсон нэр усаа ч гүйцэт хэлдэггүй сонин гарууд байсан гэр орон гэж үнэн заваан онгод нь гэж нэг л архи ууж хүн ташуурдсан гар байсийшд тэгэхэд бөө гээчтэй дөнгөж танилцаад юу ч мэддэгүй мангар бацаан байждээ хаха одооч мангар бацаан ч овоо мэдлэгтэй болоод угаа авна гээд байж байна гэхлээр хамаагүй өөр болсон байгааздээ.За ээжийг буцаагаад ярья.Юм хумаа бэлдэж дуусаад угаа авлаа хамгийн анхны буултан дээр хэн орж ирсэн гээч Мандуул хаан орж ирэв манай өвөөгийн талын  9-р үеийн өвөг гэсэн хамгийн сонин нь халх бөөд олон онгод буудагдаа гэтэл ээж мандуул хаантайгаа л шогшоод байв за нилээн бөөлжийтөл нэг л бишээ гэж үглэж явсаар гэрлийн өргөөний экс гишүүн Цэцэгжаргал эгч дээр очив нэг л дотно эгч байсандаа би л лав засал хийлгээд айхтар уйлжийснаа сандаг юм хаха тэр эгч ээжид дээдсийн блогийг өгч ингэж анх дээдсийн блогийг уншиж эхэлсэн билээ. За тэгээд жил хэртэй бөөлж байгаад бас л бишээ гэсээр хаясан.Жил гэхлээр 2014 оны зун хүртэл гэсэн үг тэгээд ер нь бөөг бүр мартсан 16 он хүртэл тэр болтол амьдрал нэг л дорой болсон яагаад ч юм хэн мэдэх үү цус гэж 16 оны зун ээж өмнөх түүхээ давтсан ажил төрөл амьдрал доройтлоо гээд  л тэгээд өргөөний оюу удган эгч дээр очоод бас л угаа авахаар болсон гүй ээ тэгээд юу ч бэлдээгүй шүү мэдэхгүй яагаад юм бэлдээгүйг нь тэгээд ээж улааны шашинд нилээн гүн орсон явсаар явсаар 18 онтой золголоо одоо миний эрин үе эхэлэв тэр нь юу вэ гэхлээр би өөрийгөө угтай хэмээн бодох болов за тэгээд хамгийн түрүүнд гэрлийн өргөө толгойд орж өргөөний групд орж хүн хайж ухаж ухаж утаа хэрээ гэсэн нүдэнд тусав бичсэн юмыг хартал бөө эгч бололтой тэгээд чат бичихээр чатаа сөхтөл бид хоёр өмнө бас чатлаж байсан байх юм За тэгээд ингэлээ тэглээ учраа хэлтэл уулзая гэж байна за гээд очлоо намайг угтай хэмээн батлав ингээд эгч маань ч ажилтай болоод 2 сар чимээ алдарав дунд ганц хоёр чатлаж байсан ч.Ингээд 6 сар гараад байж байтал эх дэлхий мину чуулган болов энэ дээр өргөөний үлгэрийн баатруудаа амьдаар нь харав Дээдсийн царайг ч мөн анх удаа харлаа за эхний өдөр сургалтандаа суугаад дараа өдөр нь би буусан улаач нарт үзүүлж гарлаа эхний нэг цэнхэр өнгийн хуягтай ах дээр очоод үзүүлтэл санаа бүү зов гэх юм за гээд дотроо асуулт байсан ч асууж зүрхлэлгүйгээр холдов. За харин яадаг юм билээ гээд байж байсан чинь ерөөсөө ахиад өөр хүн дээ очноо гэж бодтол хөл маань Өргөөний Дэлгэр эгч дээр аваачиж орхив дэлгэр эгч маань яаг миний майханы хажууд бууцан байсан шүү за ингээд түүний бууралтай золгоод учир нь юугаа мэдэж аваад гэртээ харьлаадаа.Тэгээд ахиад нэг алхам хийх ёстой мэт санагдаж сүүлд уулзаж бүр сайн нарийн ширийн зүйлсээ мэдэж авсан билээ. Гэрлийн өргөөтэй холбогдсон түүх минь энэ    

No comments:

Post a Comment